Олон улсын компаниуд импортын экспод оролцохоор бүртгүүлж эхэлжээ

0

Хятадын олон улсын импортын 7 дугаар экспод оролцох компаниудын түрээсэлсэн үзэсгэлэнгийн талбай 240 мянган квадрат метр давсан нь өнгөрсөн жилээс их гэнэ.

Дэлхийн ТОП-500, мөн салбар бүрийн тэргүүлэгч 200 орчим компани гэрээ одоогоор гэрээгээ байгуулсан аж. Энэ тухай Хятадын олон улсын импортын экспогийн товчоо өчигдөр буюу 2-р сарын 29-нд Шанхайд мэдэгдэв.

Тус товчооны дэд дарга, Үндэсний хурал үзэсгэлэнгийн Шанхай дахь төвийн дэд захирал У Жэнпин энэ тухай: “Импортын 7 дугаар экспогийн бэлтгэл ажил амжилттай хангагдаж байна. Үзэсгэлэнд зориулсан сурталчилгааг олон улсад явуулж эхэлсэн. Олон улсын олон компани бүртгүүлж, гэрээ байгуулж байна. Хятадын олон улсын импортын экспод оролцдог компаниудын холбоо нь экспог өндөр чанартай хөгжүүлэх суурь болж ирсэн. Өнгөрсөн зургаан жилд тус холбоо 150 гаруй удаа арга хэмжээ зохиож, 800 гаруй компанийг үйл ажиллагаандаа оролцуулж “үзэсгэлэнгийн үзүүлэн барааг, бүтээгдэхүүн болгох, Үзэсгэлэнд оролцогч бизнес нэгжийг хөрөнгө оруулагч болгох” зорилт тавьж, компаниудын үйлдвэрлэлийн системийг бэхжүүлж, бүх талын хамтын ажиллагааны түншээ өргөжүүлэхэд тусалж байна” гэжээ.

Цаашид, үзэсгэлэнд оролцогч компаниудын холбоо нь тогтмол хуралдаж, судалгаа явуулж гишүүн компаниудын харилцааг нэмэгдүүлнэ. Мөн ногоон хөгжил, дижитал, инновациын чиглэлээр салбар дамнасан харилцаа солилцоог сайтар өрнүүлэх гэнэ.

Импортын 7 дугаар экспо энэ оны 11 дүгээр сарын 5-10-нд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдох бөгөөд улсуудын үзэсгэлэн, компаниудын үзэсгэлэн, Хучаогийн форум, дэмжих арга хэмжээ, хүмүүнлэгийн солилцоо зэрэг хөтөлбөртэй байх гэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *