Иргэд: Үндэсний үйлдвэрлэл дэмжих гэдэг үгийн ард хэдхэн компанийн монополь эрх хамгаалагдах ёсгүй

0


Иргэд: Импортын гурил, тэжээлийн гаалийн албан татварыг тэглэж гурилын үнийг бууруулах нь з Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас олгодог хөнгөлөлт, шатахууны хөнгөлөлт, үр тарианы урамшуулал, татварын хөнгөлөлт нь гурил үр тарианы үнийг тогтвортой байлгах зорилготой. Дотоодын 10 хүрэхгүй аж ахуйн нэгж бүгд энэ бүх хөнгөлөлт, урамшууллыг хүртэж байгаа. Гэвч гурилын үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 9 удаа нэмэгдсэн байна. Улсаас олгосон бүх хөнгөлөлт, урамшуулал, боломжийг хүртчихээд эргээд үнээ нэмдэг байдалд иргэд бухимдаад зогсохгүй, өрсөлдөөн үүсгэж үнийг тогтвортой байлгах үүднээс импортын гурил оруулж ирэхийг хүсч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа гурилын үнэ үндэслэлгүйгээр нэмэгдэж байгаа нь иргэдэд эдийн засгийн хувьд багагүй дарамт болж байгаа. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хийсэн шалгалтаар гурилын дотоодын үйлдвэрүүд дээд гурилын үнийг 96 хувь, нэгдүгээр гурилын үнийг 56 хувь ямар ч үндэслэлгүйгээр нэмсэнийг тогтоосон. Гурил үйлдвэрлэгч компаний тоо гарын арван хуруунд багтана. Эдгээр компаниудын 3 компани л нийт зах зээлийн 60 хүртэл хувийг баздаг. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүд гурилын үнийг үгсэн хуйвалдаж нэмдэг байж болзошгүй гэж таамаглаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд гурилын компаниудад шатахуун, үр тариа, татвар, хууль эрх зүйн бүхий л дэмжлэгийг үзүүлдэгээс гадна импортоор орж ирэх урсгалыг хаасан. Гэтэл хариуд нь аж ахуйн нэгжүүд нь иргэдэд өндөр үнэтэй гурил шахаж байгаа нь шударга бус, ёс зүйгүй үйлдэл хэмээн иргэд шүүмжилж байна. Гурилын үнэ ханш үндэслэлгүйгээр нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас гурил, тэжээлийн гаалийн албан татварыг тэглэх бодлого баримталж хуулийн төсөл боловсруулах болсоноо олон нийтэд мэдээлсэн. ОХУ-тай хил залгаа Завхан аймгийн Тэс суманд импортоор орж ирсэн орос 50 кг гурил 80 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бол үндэсний үйлдвэрийн компаний 50 кг гурил 120-130 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Үнэ ханшийн энэхүү хиймэл, зохииомол, үгсэн хуйвалдсан хөөсрөлийг бууруулах зорилгоор импортоор орж ирэх гурил, тэжээлийн гаалийн албан татварыг тэглэх нь зөв гэдэг байр суурийг иргэд илэрхийлж байна. Импортоор орж ирэх гурилын татвар өндөр байдгаас болж манай улсын зах зээлд орос, казахстаны гурил хангалттай хэмжээнд нийлүүлэгдэж чаддаггүй. Энэ нь үндэсний гэх хэдхэн компанид монополь эрх олгочихсон гэж судлаачид үздэг. Нэг үгээр хэлбэл чанар, үнийн ямар ч өрсөлдөөн, сонголтгүй болгосон гэсэн үг.
Синх: С.Мөнхчулуун ШӨХТГ-ын дарга асан
Сони: Засгийн газрын шийдвэрийн хариуд үндэсний гэх компаниуд нь үйлдвэрлэлээ зогсооно гэж байгаа нь дэмжлэг үзүүлсэн төр болон гол хэрэглэгч иргэдээ буланд шахаж хүчээр үнэтэй гурилаа хэрэглүүлэх гэсэн дарамт гэж судлаачид үзэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *