Starlink” Монголд хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлж эхэлснээ зарлалаа
SpaceX” компанийн “Starlink” нам орбитын интернет үйлчилгээ өнөөдөр /2024.03.01/ 12:00 цагт Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ.
Сансрын технологи хөгжүүлэлт, инновацийг түүчээлж буй тус компани Монгол Улсын зах зээлд нэвтрэх хүсэлтээ анх 2022 оны зургадугаар сард илэрхийлж байсан боловч манай улсын баримтлах нам орбитын бодлогын орчин гадны байгууллагуудад хязгаарлагдмал нөхцөл байдлыг үүсгэж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таагүй шалтгааны улмаас хугацаа алдсан болохыг “SpaceX” компанийн албаны эх сурвалж 2023 оны эхээр мэдэгдэж байв.
Харин сүүлийн нэг жилийн хугацаанд дээрх бодлогыг цуцалж, холбогдох хууль тогтоомжид байсан хязгаарлалтуудыг өөрчилснөөр бид шилэн кабель, үүрэн телефон сүлжээгүй газар ч харилцаа холбоо тасрахгүй байх боломжтой боллоо.