Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютынх багасжээ
Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 14.7 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 14.5 (84.8 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (15.2 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 66 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 539.6 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус багасжээ.