Шар усны үерээс урьдчилан сэргийлнэ

0

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын даргын 01 дүгээр тушаалаар “Шуурхай бүлэг” байгуулан ажиллаж байна. Шуурхай бүлэг нийслэлийн хэмжээнд үүссэн халиа дошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, мал хаваржилтын нөхцөл байдалд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт халиа дошин үүсэж, айл өрх ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат нийслэлийн 20 байгууллага, 9 дүүргийн холбогдох албан тушаалтнуудад нийслэлийн нутаг дэвсгэрт шар усны үерээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө гэж НОБГ-аас мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *