Ерөө хонь нь нарийн нарийвтар ноостой, махны гарц сайтай

0

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд бусад аймаг сумдыг бодвол өвөлжилт харьцангуй таатай байжээ. Гэсэн ч мал төллөх үеэр цаг агаар хэрхэхийг таах аргагүй гэж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэгдүгээр багийн малчин Ц.Аззаяа хэлж байна. 

Түүний хувьд 34 дэх жилдээ ерөө хонь маллаж байгаа. Ерөө хонь нь нарийн нарийвтар ноостой, махны гарц сайтай байдаг байна. Ерөө хонийг хагас бэлчээрээр бордож, ашиг шимээ хүртдэг бөгөөд Ерөө хонины амьдын жин нь 50-53 кг байдаг аж. Ерөө хонины 10 гаруй суурь байдаг.

Малчин Ц.Аззаяа Буман ерөө хонь үржүүлгийн төв бий болгон ажиллуулж байгаа бөгөөд цаашид ерөө үйлдвэр болгон өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *