УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА М.БАЯРАА ӨНӨӨДӨР ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ-Т АЖИЛЛАА

0


“Геодези, усны барилга байгууламжийн газар” нь Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийг үер, хур тунадасны болон хөрсний уснаас хамгаалах барилга байгууламж, хурын ус зайлуулах шугам сүлжээний засвар, арчлалт үйл ажиллагааг зохион байгуулах, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. “Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь нийслэл хотын хэмжээнд
🌧Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээ үйлчилгээ, засвар арчлалт
🌧Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний засвар арчлалт цэвэрлэгээ үйлчилгээ
🌧Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний засвар арчлалт цэвэрлэгээ үйлчилгээ
🌧Өргөлтийн насос станцийн хэвийн үйл ажиллагааг хангах
🌧Мониторингийн цооногийн ашиглалт, засвар арчлалтын ажлыг хариуцдаг.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа ГУББГ-ын ажил байдалтай танилцан нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус газрын удирдлагуудтай уулзан санал солилцлоо. Энэ үеэр Геодези усны барилга байгууламжийн газарт нэн шаардлагатай байгаа халиа дошноос урьдчилан сэргийлэх ажлыг хөнгөвчилж, гар ажиллагааг багасгах, гаргалгаа хоолой, гүүрэн гарцын доод хэсгийн мөсийг өрөмдөх тусгай зориулалтын бага оврын механизмыг хүлээлгэн өглөө.
Тус газрын удирдлагууд Улаанбаатар хотын авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээнийн, угсралт засвар цэвэрлэгээ, арчилгаа, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн цэвэрлэгээ, засвар арчлалт халиа дошингийн эрсдэл, үерийн усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд
НЭН ШААРДЛАГАТАЙ МАШИН МЕХАНИЗМ Экскаватор – дугуйт 55, Экскаватор – гинжит 55, Экскаватор – дугуйт 140 маркийн , Портер дан кабинтай Портер давхар кабинтай Шугам хоолойн үзлэгийн камер /50м/- тус бүр 1 ширхэг Бобкат HSL850-7А гинжит 2 ширхэг шаардлагатай байгааг онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *