Согтуу байхдаа галт зэвсэг ашиглан найзынхаа биед халджээ
Гуравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20:55 цагийн үед иргэн Ш /эр,23/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э /эр,27н/-тэй маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээлэл Цагдаагийн газар бүртгэгджээ.
Энэ дагуу очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.