Боомтын сэргэлт үндэсний форум зохион байгуулна

0

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /

Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран “Боомтын сэргэлт үндэсний форум -2024”-ыг энэ сарын 25-26-нд зохион байгуулна.

Форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтын нэг Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого, боомтын өнөөгийн байдал, улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, эдийн засгийн үр нөлөө, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн далайн эрх зүйн тухай конвенци, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх талаар хэлэлцэнэ.

Үндсэн илтгэлийг Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны  дарга Б.Тулга “Боомтын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр тавих бол Сангийн сайд Б.Жавхлан “Боомтын сэргэлтийн хүрээнд хийж буй улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт”, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг “Боомтын захиргааны чиг үүрэг, төсөл хөтөлбөрийн өнөөгийн байдал”, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин “АХБ-ны боомтын дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын бодлого”, “Ханги Эко транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төрболд, “Боомтын сэргэлт, хувийн хэвшил, сайн туршлага”, Монголын УУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн экспортын тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх нь” сэдвээр илтгэл тавих аж.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг боомтыг хөгжүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *