Туршилт хийсэн Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгов

0

Тээврийн цагдаагийн газраас өчигдөр нийслэлийн автозамын хөдөлгөөний зарим урсгалд өөрчлөлт оруулсан нь олон нийтийг нэлээдгүй бухимдуулсан. Уг туршилтыг хийхдээ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт урьдчилж мэдэгдэлгүйгээр хэрэгжүүлсэн байна. Уг асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдод Тээврийн цагдаагийн газрын дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг даалгаврыг өгчээ.

Тэрээр талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов.

“Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *