Н.Алтанхуяг: ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэгийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах ёстой

0

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр өдрийн турш үргэлжилж, 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлсэн. Харин гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар чуулгын танхимд эхлүүлэх товыг зарлаад байсан юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаас Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон 32 хүнд хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ. Бид тус хэрэгт яллагдагчаар татагдсан эрхмүүдээс зарим зүйлсийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

-Хөгжлийн банкны энэ хэрэгт жил гаруйн хугацаанд шалгагдаж байна. Үүнээс өөр нэмэлт тайлбар өгөх боломжгүй. 

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Манай шүүх хурал сүрхий нээлттэй явуулж байснаа хэдэн хүн санал гаргаснаар хаалттай явуулахаар боллоо. Нээлттэй явуулах бичгээ дахин өглөө. Миний ярих юм энэ шүүх хурлын асуудлаас тэс ондоо байгаа юм. Засгийн газрын бодлогын шийдвэрээ тайлбарламаар байна. Нотолгоо баримттай ярилцмаар байна.

Бас нэг санал байна. Надтай холбоотой хэргээ Хөгжлийн банкнаас тусад нь явуулж өгөөч, намайг энэ хүмүүсийн толгойлогч болгож харагдуулаад байна. Миний ярих зүйл нүүрсний экспорт, төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих Засгийн газрын тогтоолын тухай ярина. Гэтэл энэ шүүх мөнгө төгрөг авсан, аваагүй тухай яригдаад байна. ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэгийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах ёстой гэдэг байр суурьтай байна. Миний хувьд шүүх хурлыг нээлттэйгээр явуулах саналтай байна. Ер нь хаалттай юм ялзардаг гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *