“Оргил” рашаан сувилалд Украины дайнд шархадсан орос цэргүүдийг эмчилж байна

0

Украин дахь дайн байлдааны үеэр шархадсан орос цэргүүдийг Монгол Улсын рашаан сувилал, эрүүл мэндийн төвүүдэд эмчилж байгаа талаар ОХУ-ын “Свободная пресса” агентлаг мэдээлэхдээ “Чингис хааны үр сад эх орондоо шархадсан орос цэргүүдийг эмчилж байна” хэмээжээ.

Тодруулбал, манай улстай хиллэлдэг Буриад, Эрхүү, Чита мужийн цэргүүд хэд хэдэн сувилалд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа ба тэдний ихэнх нь Хиагтын танкийн бригадын буриад гэрээт цэргүүд  аж. Дайны эхэн үеэс Украинд тулалдаж буй тус бригадын шархадсан цэргүүдэд Монголын бизнес эрхлэгч, тамирчид анхаарал хандуулах болсноор тэд манай улсад хүрэлцэн ирж эмчлүүлэх болсон байна.

Жишээлбэл, Буриадын танкчин Цырендожиев Монгол Улсын иргэн н.Баттулгын урилгаар “Оргил” рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд улмаар Улаан-Үд, Эрхүү болон хил орчмын бусад бүс нутгийн цэргүүд хөрш зэргэлдээ Монгол Улсыг зорьж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нь ихсэж байгааг онцолжээ.

Эх сурвалж: Свободная пресса

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *