БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргалыг томилжээ

0

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.13/ хуралдаанаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргалыг томилжээ.

Тэрбээр 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль, 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж, 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус тус төгссөн.

2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал, 2012-2014 онд “Инвенто” компанийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

2020 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Боловсол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож буй нь энэ аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *