Анхаар: Эрчим хүчний оргил ачаалал 1319 МВт хүрчээ

0

Эрчим хүчний системийн гуравдугаар сарын 13-ны оргил ачаалал 19.52 цагт 1319 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 119 МВт-аар, импорт 135 МВт-аар тус тус өссөн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний зардлаа багасгахын тулд ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох   ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгаа тус газраас анхааруулав.

Цаашид оргил ачаалал нэмэгдсэн үед зарим газар эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй нөхцөл байдал үүсээд буйг албаныхан тайлбарлаж байна. Тиймээс аль болох эрчим хүчээ хэмнэхийг иргэдэд уриалж буй юм.

Мөн цахилгаан хэрэгслийн сонголтод анхаарах нь эрчим хүчний оргил ачааллыг бууруулахад нөлөөтэй гэх зөвлөмжийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. Тухайлбал, плитка нь хийн, ширмэн, керамик, индукцийн гэх мэт төрлүүдтэй. Индукцийн плиткийн үр ашиг 94 хувь бөгөөд ширмэн плиткатай харьцуулахад хоёр дахин хурдан буцалгах чадвартай байна. Тиймээс хэрэглэгч эрчим хүчний хэмнэлттэй А /А+, А++/ тэмдэглэгээтэй плитка сонгосноор эрчим хүчээ хэмнэж, сарын цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *