Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат нар сонгуулийн штаб удирдана

0

Ардчилсан намын нөлөө бүхий, идэвхитэй фракцуудын нэг болох “MonDe” клуб сонгуулийн штабын даргаараа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг томилжээ. Мөн 2024 оны зохицуулагчаар Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатыг сонгосон байна. Энэ фракцаас УИХ-д 20 орчим хүн горилж байгаа гэх мэдээ бий. Эдгээр горилогчдын сонгуулийн ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх үүргийг Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат нар ийнхүү хүлээж байгаа юм.

Тус клубт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, АН-ын УТЗ-ийн гишүүн Э.Тамир, Л.Одсэр, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн Б.Өлзийбаяр, дуучин Күиза буюу Б.Батцэнгэл нарын олон гишүүн харьяалагддаг билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *