Зэсийн үнэ долоон сарын дээд түвшинд хүрчээ

0

Дэлхийн олборлож буй зэсийн тэн хагасыг боловсруулдаг Хятадын хайлуулах үйлдвэрүүд  олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсний дараа буюу өнгөрсөн лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын дээд хэмжээндээ хүрчээ.

Лондоны  металлын бирж (LME) дээр зэсийн үнэ тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны наймдугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн “Comex” зах зээл дээр өсөж, нэг фунт нь 4.06 ам.долларт (тонн нь 8932 ам.доллар) хүрсэн нь мягмар гарагийн хаалтын ханштай харьцуулахад 3.3 хувиар өссөн байна. Өсөлт Шанхайн фьючерс бирж дээр (SHFE) үргэлжилж, зэсийн үнэ сүүлийн хоёр жилийн дээд цэгтээ хүрч, нэг тонн нь 70,460 юань буюу 9,796 ам.доллар болжээ. Хятадын хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүд лхагва гарагт Бээжинд хуралдаж, бүтээгдэхүүний хэмжээгээ бууруулах талаар тохиролцжээ. Энэ оны эхний хоёр сард дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага  ажилласан нь боловсруулах үйлдвэрүүдийн хиймэл дагуулаас тандалт хийсэн мэдээллээс харагдаж байна.

Эх сурвалж: Mining.com

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *