П.Дэлгэрнаран: УИХ-ын сонгуульд 32 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн ч нэмэгдэхээр байна

0

СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл авлаа. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

Сонгуулийн хуваарийн дагуу гуравдугаар сарын 25 хүртэл намууд мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой. Үндэсний аудитын газар хянаж үзээд СЕХ-нд хүргүүлнэ. Орон нутагт сонгуулийн бэлтгэл ажлыг түлхүү явуулж байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн товыг зарлах, техник хэрэгсэл ажиллах, ашиглах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа. УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж батална.

Улсын хэмжээнд 2189 хэсгийн хороо байгуулагдсан. Эдгээр хэсэгт 3000 төхөөрөмж, шинээр 500 гаруй төхөөрөмж авч, бэлтгэл ажил хангагдаж байна. Ойрын хугацаанд саналын хуудасны загварыг баталж, нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна. 

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 32 тэрбумыг төлөвлөсөн ч нэмэгдэхээр байна. Уг төсөв өнгөрсөн оны 11 дүгээр сард батлагдсан. Үүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт ороод урамшуулал авч буй төрийн албан хаагчдын урамшууллаас НДШ тооцохоор оруулсан зөрүү гарч ирж байна. Мөн саналын хуудас томорсон. Хөдөө орон нутагт ажиллах сонгуулийн хорооны ажилчдын зардал мөнгө, шатахууны үнэ өндөр байгаа зэргээс хамаарч сонгуулийн зардал өсөхөөр тооцоололтой байна.

Аудитын байгууллагаас нэр дэвшигчийн тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг 1,5 тэрбум төгрөг гэж зарласан. Тухайн нэр дэвшигчийн явуулах үйл ажиллагаа түүнд зарцуулах дүнг тооцоолж гаргасан. 1,5 тэрбум гэдэг нь дээд хязгаар. Үүнээс илүү дүнг гаргаж болохгүй гэж хуулиар зааж өгсөн гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *