Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 9.4 хувиар буурчээ

0

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцуулав.

ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн газрын дарга Л.Энхбаатарын мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны хоёдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болжээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 их наяд төгррөгөөр буюу 24.2 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр буюу 35.8 хувиар өссөн нь нөлөөлжээ. Мөн төгрөгийн харилцах 3 их наяд төгрөгөөр буюу 52.6 хувиар өссөн нь нөлөөлөв.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл сарын эцэст өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *