Монголчуудын дундаж цалин 2,2 сая төгрөг болж өсчээ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Тус мэдээлэлд дундаж цалин 27 хувь өссөнийг онцлов. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилчдын сарын дундаж цалин 2,2 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувь буюу 481.5 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Статистик мэдээллээр уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг бол байр сууц, нийтийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.
Харин нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагсдын 70.8 мянга буюу 10.2 хувь нь 550 мянган төгрөг хүртэлх цалинтай, 145.4 мянга буюу 18.9 хувь нь гурваас дээш сая төгрөгийн цалинтай байна. Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 3.3 сая төгрөг, хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага буюу нэг сая төгрөг байгааг танилцуулав.