Тариаланчид гурилын үнэ өсөхөөс аргагүйг тайлбарлав

0

Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрч буй долоо хоногт мэдээлэл өгсөн. Тариаланчдын зүгээс гурилын үнэ өсөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрсэн болохыг тайлбарласан юм.

Тариаланчдын хэлж байгаагаар, Засгийн газраас гурилын болон малын тэжээлийн татварыг тэглэнэ, УИХ-аар оруулаад энэ асуудлыг шийднэ гэдэг. Ямар байдлаар яаж тэглэхийг нь мэдэхгүй. 2000 оноос хойш орон нутгийн газар тариалангийн салбар хүнд байдалд орсон. Тэр үед бид гаднаас тусламжийн будаа, гурил авдаг байлаа. Монгол Улс цагтаа 1.2 сая га газарт тариалан эрхэлж жилд 560-800 мянган тонн үр тариа хурааж авдаг байсан. Гэтэл 2007 онд 77 мянган тонн хүртлээ уруудсан. Засгийн газраас үүнд анхаарч 2008 онд “Атрын III аян” зарласан түүхтэй. Энэ үеэс тариаланчдын хувьд сэргэлтийн үе ирсэн. Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгсөн хэрэг.

Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалъя гэдэг хөтөлбөр өрнөж энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулах замаар дэмжлэг үзүүлсэн. Мөн тодорхой хэмжээний зээлээр техникийн шинэчлэл хийснээр сэргээн босголтыг хийсэн.

Үр дүнд нь 2010 он гэхэд 560 мянган тонн үр тариа авсан. Луу жилд тарианы ургац сайн байдаг. 1988 онд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац хурааж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд ч арвин ургац авна гэдэгт итгэлтэй байна. Учир нь өнгөрсөн аравдугаар сард бүтэн сар бороо орсон тул тариан талбай чийгтэй байгаа. Энэ өвөл их цас орсноор чийгийн алдагдал багасаж байгааг нэмж хэлье.

Зудаар мал их хорогдож хөдөө аж ахуйн салбар уналтад ороод байгаа энэ үед ургац арвин авч энэ салбараа жаахан сэргээх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна.

Ийм үед гурилын үнэ өссөн зэргээр тариаланчдыг битгий зүхэж бухимдаасай, иргэдийг зөв мэдээлэлтэй байгаасай гэж хүсч байна. Газар тариалан бол нэг уналтад орвол сэргэх гэж их хугацаа зарцуулдаг эмзэг салбар. Хоёр жил үйлдвэрлэл явуулж байж нэг жил ургац авдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр сүүлийн хоёр жил дараалан 200 мянган тонн импортын будаа, гурил оруулж ирлээ гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *