“Беларусийн Ерөнхийлөгч” гэж дэлхийн олон оронд зөвшөөрөгдөөгүй А.Лукашенкогийн Гадаад хэргийн сайдыг манай улс “хадаг, сүү”-тэй угтаж авчээ

0

“Беларусийн 2020 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Александр Лукашенко үнэмлэхгүй ялалт байгууллаа” гэх мэдээллийн дараа тус улсын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй эсэргүүцлийн жагсаал болсон.

Тодруулбал,1994 оноос хойш Беларусийн төрийн эрхэнд Александр Лукашенко сууж байгаа ба тус улсын 2020 оны сонгуулийг будлиантай болсон хэмээн сөрөг хүчний гол өрсөлдөгч Светлана Тихановская мэдэгдсэн юм. Иймд Беларусийн нийслэл Минск төдийгүй тус улсын 20 гаруй хотод иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн, А.Лукашенког Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа нэн даруй огцрохыг шаардсан нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. 

Харин дэлхийн ихэнх улс орнууд беларусьчуудын эсэргүүцлийг дэмжиж, А.Лукашенког тус улсын Ерөнхийлөгч гэж үзэхгүй хэмээн мэдэгдсэн. Тухайлбал, Европын холбоо, АНУ, Герман зэрэг олон орон А.Лукашенког хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэгвэл Беларусийн Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2024.03.15/ хүрэлцэн ирсэн байна. Харин түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ирэхэд нь манай тал “хадаг сүү”-тэй угтаж авсан талаар Беларусийн төрийн мэдлийн “Belta” агентлаг мэдээлжээ. С.Ф.Алейникийг дагалдан Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгчид яваа талаар албаны мэдээлэлд дурджээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *