Монголд амьдардаг оросууд ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцож, саналаа өглөө
2024 оны гуравдугаар сарын 17. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт тус улсад эхэллээ. Оросын хамгийн зүүн хэсэгт орших Камчаткийн хойгт орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний 08:00 цагт сонгуулийн санал авах байрууд нээгджээ. Тэгвэл Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа орос иргэд (18 наснаас дээш иргэд) гуравдугаар сарын 17-ны ням гарагийн 08.00-20.00 цагийн хооронд сонгуульдаа оролцож саналаа өглөө.
Улаанбаатар дахь сонгуулийн хэсгийг ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14-р сургуульд зохион байгуулсан юм. Манай улсад оршин сууж буй ОХУ-ын иргэд Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт хотод ажиллаж буй сонгуулийн 3 хэсэгтт саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн талаар мэдээллээ. Сонгуулийн хорооны тооцоолсноор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар Оросын Холбооны Улсын сонгуулийн насанд хүрсэн 1,758 иргэн байгаа ба тэдний ихэнх нь сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ.
Монгол Улсын төр захиргааны болон хууль сахиулах байгууллагууд сонгуулийн кампанит ажлын үеэр болон сонгууль явагдах өдөр сонгуулийн хэсгүүдийн харуул хамгаалалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ. Ташрамд, Оросын талын урилгаар Монгол Улсын Их Хурлын (Парламентын) 5 гишүүн, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхийл Хорооны 3 ажилтан болон Монгол Ардын Намын 1 төлөөлөгч олон улсын ажиглагчийн журмаар Москва хотноо ажиллах аж.