АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ БУУРСНААР ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙН ХӨӨС ХАГАРНА
Ковидын үед Эрээн Улаанбаатарын хооронд 1м/куб ачааны тээврийн хөлс 3000 юань хүрч тэнгэрт хадаж байсан.
Дунджаар 1 чингэлэгт 64м/куб ачаа ордог гэж үзвэл тухайн үеийн ханшаар тээврийн хөлс нь 192000 юань буюу=86 сая 400.000 төгрөгт хүрч байв.
Харин хил нээгдсэнээр Эрээнээс Улаанбаатар хүртэлх чингэлэг тээврийн хөлс өнөөдрийн ханшаар 3 сая 900.000төгрөг болж 20 дахин буураад байна.
Өөрөөр хэлбэл 1м/куб ачаа Эрээнээс Улаанбаатар хот хүртэл одоо 112 юаний ханштай байгаа нь цар тахлын өмнөх үеэс ч 50% буурсан гэсэн үзүүлэлт юм.
Учир нь 2019 оны 9 сард тээврийн үнэ ханш Эрээн Улаанбаатарын хооронд 1м/куб нь 220-250 юань байжээ.
ИЙНХҮҮ АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ ЭРС БУУРСНААР АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД ДАРАМТ БОЛСОН ҮНЭ БУУРАХ ҮНДСЭН НӨХЦӨЛ БҮРДЭЭД БАЙНА.