ОХУ-ын тагнуулын албанаас “манай улсын газар нутагт нэвтэрсэн франц иргэн бүрийг илд хүлээж байна” гэж мэдэгджээ

0

Өнгөрсөн долоо хоногт Франц улс цэргүүдээ Украйн руу илгээхээр төлөвлөж байгаа гэх албан бус мэдээлэл дэлхий нийтийн цахим сүлжээнд тархсан. Тэгвэл энэхүү мэдээллийг ОХУ-ын гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин баталжээ.

Тэрээр тагнуулын албаны цахим хуудсандаа гаргасан мэдээлэлдээ “Франц улс 2000 цэргээ Украйнд илгээхээр төлөвлөж байгаа талаарх мэдээллийг манай тагнуулын алба олж авлаа. Эдгээр цэргүүд бол Францын Украйнд илгээх нийт хүчний зөвхөн “эхний хэсэг” гэсэн үг. Францын цэргүүд Украйн руу ирснээр ОХУ-ын зэвсэгт хүчний бай болох болно. Манай улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн франц хүн бүрийг илд хүлээж байна” гэж мэдэгджээ.

Сүүлийн үед Украины хямралын асуудалд Макроны хандах байр суурь улам эрс хатуу болж байгаа бөгөөд Украинд хуурай замын цэрэг илгээх боломжийг манай талаас үгүйсгэхгүй байгаа хэмээн илэрхийлж байсан юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг зөвхөн Украины биш, нийт Европын аюул занал гэж нэрлэж байв. Мөн цэрэг илгээх талаар Францын хуурай замын цэргийн штабын дарга, генерал Пьер Шилл манай улсын арми “хамгийн хүнд хэцүү тулаанд бэлэн байна” гэж мэдэгдээд 30 хоногийн дотор 20,000 цэрэгтэй дивиз гаргаж, бусад холбоотнуудтай хамтарсан 60,000 цэрэгтэй зэвсэгт хүчнийг бүрдүүлж чадна хэмээн мэдэгдээд байна.

Эх сурвалж: TASS

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *