Б.Чойжилсүрэн: Агаарын бохирдлыг 2025 онд гэхэд 40 орчим хувиар бууруулах горьдлого байна

0

Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн дээд түвшний чуулга уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн илтгэл тавив. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Улаанбаатар хот 2019 оноос хойш сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэглэсэн шахмал түлшийг илүү сайжруулах шаардлага үүсэж байна. Бид хатуу түлшинд хоёр өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжид сайжруулсан шахмал түлшинд хэрэглэж байгаа мидлингийн оронд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг баяжуулаад хэрэглэх зорилт тавьсан. Үүнийг Улаанбаатар хотод 2023 оны 11-р сард туршиж үзнэ. Мөн 2023 оны 12-р сар болон 2024 оны 1-р сард хагас коксожсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Энэ хоёр туршилт амжилттай хэрэгжсэн тохиолдолд 2024-2025-ны галлагааны үед агаарын чанарын үнэлгээ одоогийн байгаагаас 40 орчим хувиар буурах урьдчилсан хүлээлт, горьдлого байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *