Д.Амарбаясгалан: Францтай хийж буй ураны хэлэлцээрт Оросын тал хөндлөнгөөс оролцох боломжгүй
Ураны төслийг өнгөрсөн онд багтаан эцэслэн батлах байсан ч одоог хүртэл эцсийн байдлаар гэрээгээ байгуулаагүй байгаа. Тэгвэл үүнтэй холбоотой асуудлын талаар болон бусад асуудлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
Тэрбээр, “Ураны төсөл бол урт хугацаандаа эдийн засгийн болон стратегийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй тул Засгийн газраас анхаарал тавин ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар хэлэлцээрийг хойшлуулах, хугацааг сунгах сонирхол Монголын талд огт байхгүй. Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Дотооддоо хэрэгжүүлэх ямар нэгэн хөрөнгө оруулалт, гэрээ, гуравдагч хөрштэй хийж буй хэлэлцээрийн талаар Орос ч юм уу аль нэг улс хөндлөнгөөс оролцох боломжгүй гэдгийг дахин хэлье.
Аливаа салбарт өрсөлдөөний зарчмаар л зохицуулалт хийдэг байх ёстой. Төрийн зохисгүй бодлого монополчлолыг бий болгож байна. Улаан буудайн тариалтыг дэмжих зорилгоор атрын аяны хүрээнд олон арга хэмжээг авч ирсэн. Аливаа улсын Засгийн газрын зүгээс авч байсан арга хэмжээг харвал дэмжлэг үзүүлэх эсвэл хамгаалалтыг хийж өгдөг. Манай улсын Засгийн газар урт хугацаанд дэмжлэг ч үзүүлсэн. Хамгаалалт ч хийсэн. Үүний үр дүнд гурилын зах зээлд монополчлол үүсчихсэн” гэлээ.