Завхан аймгийн театр 100 гаруй жилийн түүхтэй түүхэн гэрэл зургуудаа танилцуулж байна

0

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүх, ахмад уран бүтээлчдийн талаарх мэдээллийг цахим орчин болон үзүүлэн хэлбэрээр сурталчилж эхэллээ. “Зураг түүх өгүүлнэ” нэртэй буланг цувралаар цахим орчинд өдөр бүр байршуулан, театрынхаа танхимд үзэсгэлэн хэлбэрээр гаргаж залуу хойч үедээ таниулж байна.

Энэхүү буланд ахмад уран бүтээлч, театрын уран бүтээлүүдийн талаарх түүхэн гэрэл зураг тайлбар бүхий мэдээллүүд багтсан байна. Үзэгчдийн дурсамжийг сэргээх зорилготой энэ буланд ойролцоогоор 130 гаруй гэрэл зураг, баримтыг дэлгэх юм.

Эхний удаад театрынхаа урын сан, архивт хадгалагдаж буй 1977-1983 оны зургуудыг түүвэрлэн оруулжээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Гэрэлтогтох, “Уяхан замбатив” уртын дуу морин хуурч, Б.Цагаандай, Д.Санждорж, С.Дамдинжав нар

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр нь 1922 онд аймгийн соёл, урлагийн байгууллага, сайн дурын уран сайханчдын 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлгэм байгуулснаар эхэлсэн байна. 1927 онд Улиастайн Монгол бүлгэм нэртэй болж байжээ. 1940 оны үед дарга, найруулагч, хөгжмийн багш, бүжгийн багш, жүжигчин зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

Тус театр нь 1958 оны нэгдүгээр сард БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Соёлын ордон байгуулж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байна.

Ятгын гурвал 1980 он

/Зүүн гар талаас, хөгжимчин Д.Тунгалаг, МУГЖ, дуучин Л.Жавзан, хөгжимчин Ч.Дүгэрсүрэн/

1983 онд аймгийн Соёлын ордныг аймгийн Хөгжимт жүжгийн театр болгон өөрчлөх шийдвэр гарсан бөгөөд хөгжим, драм, бүжиг, найрал дуу, аж ахуй гэсэн 5 ангитай болсон. Театрын анхны даргаар Л.Дорждэрэм, ерөнхий найруулагчаар Г.Дэмбэрэлсамбуу, дууны багшаар Н.Содномхүү нар ажиллаж байжээ.

2001 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус театрыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт жүжгийн зохиолч Ламжавын Ванганы нэрэмжит болгосон байна.

Хөгжимт жүжгийн театрын нээлт

1983 оны 11-р сарын 6 /Хөгжим ангийн хамт олон/

Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжиг 1978 он

/Дуучин Л.Дуламсүрэн, Хөгжимчин П.Пүрэвжав, Г.Доржготов, Жүжигчин Т.Бат-Орших, С.Балжинням,
МУГЖ, дуучин Л.Жавзан, МУУГЗ, хөгжмийн багш Д.Цэвээнравдан/

2012 онд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгыг 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсвийг боловсруулсан ч эдүгээ 3.7 тэрбум төгрөг болж өсжээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *