ХҮН-ын Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталлаа

0

ХҮН намын Төлөөлөх зөвлөл өчигдөр /2024.03.20/ хуралдлаа. Тус хурлаар ХҮН нам 2024 оны Монгол Улсын их хурлын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав.  ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ үеэр “ХҮН нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хот, орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтуудаар иргэдийн саналыг тусгаж, мэргэжлийн холбоод, салбаруудын саналуудыг хүлээн авч тусгасан төдийгүй гадаадад суугаа монголчуудынхаа саналыг тусгасан нь онцлог болсон. Парламентад суудалтай улс төрийн намуудаас ХҮН нам хамгийн түрүүнд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж буйг энд онцлох нь зүйтэй” гэлээ. 

Ташрамд дурдахад, УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 25-ны өдөр мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай юм. Энэ дагуу энэ амралтын өдрүүдэд Монгол Ардын намын Бага хурал,  Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал хуралдаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *