Хөгжлийн банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна
“Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал арван нэг дэх өдрөө үргэлжилж байгаа билээ.
Тодруулбал,
80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд эхэлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн. Ийнхүү өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны 15 цагт шүүхийн шийдвэрийг нээлттэй танилцуулах аж.