Торгуулийн улмаас “Алтан тариа” ХК-ийн гурил кг тутамдаа 20 төгрөгөөр нэмэгдэв

0

Төрөөс ААН-үүдэд оногдуулж буй татвар, торгууль шийтгэлийг хэрэглэгчид төлж, хохирч байна. Тодруулбал “Алтан тариа” ХК өнөөдрөөс гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмжээ.

Энэ оны нэгдүгээр сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, “Алтан тариа” ХК буудайн гурилын үнийг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж, 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Гэтэл “Алтан тариа” ХК өнөөдрөөс гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмсэн гэдгээ мэдэгдлээ.

Тус компаниас ШӨХТГ хууль бус шийдвэр гаргаж, огт үндэслэлгүй гүтгэн 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан хэмээн үзэж байгаа тул шүүхэд хандаж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *