Дэлхийн банкны техник туслалцааны баг Улаанбаатар хотод ажиллалаа

0

НЗДТГ Дэлхийн банктай хамтран замын хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн банкны Техник туслалцааны баг Улаанбаатар хотод ажиллав.

Тодруулбал, Дэлхийн банкнаас боловсруулсан “Улаанбаатар хотын ухаалаг тээврийн системийг шинэчлэх судалгаа, хэрэгцээний үнэлгээ”, “3амын хөдөлгөөний судалгааг хэрэгжүүлэх заавар” тайлангуудыг тус баг семинар, танилцуулга хэлбэрээр нийслэлийн холбогдох байгууллагуудад хүргэж, төсөл хэрэгжүүлэх нэгжид практик техникийн туслалцаа үзүүлсэн юм. 

Хатагтай Нороарисоа Рабэфаниракаар ахлуулсан Дэлхийн банкны техник туслалцааны багтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү болон холбогдох удирдлага уулзлаа. Уулзалтаар тэд Улаанбаатар хотын тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, шинэчлэхэд зориулсан суурь судалгаа, нийслэлийн авто зам, замын байгууламжийн үндсэн хөрөнгийн менежмент болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийн гарын авлага, төлөвлөгөөний төслийн талаар санал солилцсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *