Т.Доржханд: МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөр 25 хувьтай л биелсэн

0

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандтай намуудын мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-МАН нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж ярьсан нь хууль зөрчсөн асуудал. Сүүлийн 40 жилийн хугацаанд ямар нэгэн шинэ эрчим эх үүсвэрийг байгуулсангүй. Том том дэд бүтцийн төслүүд яриад байгаа ч үүнийг эрчим хүчээр хангах боломж нь алга. Энэ чиглэлийн том төслүүдийг хөдөлгөх ажилд хувийн аж ахуй нэгжүүдийг оруулах шаардлагатай.

2016-2020, 2020-2024 онуудад мөрийн хөтөлбөрийн юу нь хэрэгжсэн бэ гэдгийг яримаар байна. Зүгээр лоозон сайхан үг хэлж санал авах мөрийн хөтөлбөр байх ёстой юм уу, эсвэл хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр чухал юм уу гэдгийг л бодох хэрэгтэй.

2020-2024 Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Нийтдээ 50 их наядын төсөв. Үүнээс төсвийн хөрөнгөөр 12 их наядыг хэрэгжүүлэх боломжтой байгаа. Энэ төлөвлөгөөг 100 хувь гэж үзвэл 25 хувиас дээш гүйцэтгэлтэй байх боломжгүй байгаа юм. Зээлийн хүүг сарын 1 хувьд оруулна гэсэн. Энэ биелсэн үү? Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил 25 хувьд ч хүрэхгүй байхад аудит нь 73 хувийн биелэлттэй гэдэг дээр санал нэгдэх боломжгүй. Юу хийнэ гэдэг нь чухал бус юу хийсэн нь чухал байна шүү дээ гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *