ФОТО: “МӨНГӨН МОД-2023” НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

0

Соёл урлагийн шилдэг уран бүтээлч болон уран бүтээлийг шалгаруулах “Мөнгөн мод-2023” 15 дахь удаагийн наадам шилдгүүдээ тодрууллаа. Өнгөрсөн жилийн наадамд 177 уран бүтээлч өрсөлдөж байсан бол энэ жил 216 болж нэмэгджээ.

Анх зургаан номинациар шилдгүүдээ шалгаруулдаг байсан бол энэ жил 25 номинацийн эзнийг тодруулснаараа онцлог юм. 

Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа. 

Ийнхүү уншигч та бүхэнд “Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд болон тус наадмын үеэрх фото сурвалжилгыг хүргэж байна.

  • Шилдэг жүжигчин шагналыг Про театрын жүжигчин Цэгмэдийн Төмөрхуяг/МУГЖ/
  • Шилдэг найруулагч шагналыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Найдандорж /МУУГЗ/
  • Шилдэг кино урлагийн бүтээл шагналыг Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино
  • Шилдэг дуу хөгжмийн бүтээл шагналыг “RISING SUN” пянз цомгоор Эрдэнэбаатарын Шүтээн
  • Шилдэг хөгжимчин шагналыг Үндэсний Урлагийн их театрын Гоцлол хөгжимчин Ганхуягийн Солонго
  • Шилдэг удирдаач шагналыг Үндэсний Урлагийн их театрын Удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр
  • Шилдэг дуучин шагналыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Баасансүрэнгийн Энхнаран
  • Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр
  • Гэрэл зургийн шилдэг бүтээл шагналыг “БҮРГЭД”, “ЦААТАН”, “ИРВЭС” ГЭРЭЛ ЗУРАГ ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ бүтээлээр Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа
  • Шилдэг архитектурын бүтээл шагналыг “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР бүтээлээр Дэмбэрэлийн Төртогтох /МУУГЗ/
  • Шилдэг дүрслэх урлагийн бүтээл шагналыг “МОНГОЛ ЭР ХҮН” ХҮРЭЛ БАРИМАЛ бүтээлээр уран барималч Түмэннастын Даваасамбуу
  • Шилдэг дизайны бүтээл шагналыг “УРЬХАН БРЭНД 2023” КОЛЛЕКЦ бүтээлээр Урьхан брэнд
  • Шилдэг хувцас загварын бүтээл шагналыг “ҮҮЛЭН ЦУВРАЛ” КОЛЛЕКЦООР Батжаргалын Ганбаатар
  • Шилдэг соёлын өвийн бүтээл шагналыг “МОНГОЛ ӨВ СОЁЛ” ВИРТУАЛ ҮЗМЭРЭЭР Central Телевиз
  • Шилдэг цахим бүтээл шагналыг “СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ”-оор Очирсүрэнгийн Батхолбоо
  • Шилдэг зар сурталчилгааны бүтээл шагналыг “ГАЙХАМШИГТ ЖОЛООЧ – УУСАН БОЛ ЖОЛОО БАРЬДАГГҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН-аар “АПУ” ХК
  • Шилдэг ном хэвлэлийн бүтээл шагналыг “СОЁЛ СУДЛАЛЫН ҮНДЭС” бүтээлээр ШУТИС
  • Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг шагналыг “ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Нямсайханы Тэмүүлэн
  • Шилдэг судлаач шагналыг Монгол Улсын Консерваторийн багш Л.Эрдэнэчимэг /Доктор/Sc.D/, профессор/
  • Шилдэг бүжигчин шагналыг “Амка данс студи”-ийн бүжигчин Э.Амаржаргал
  • Шилдэг бүжиг дэглээч шагналыг Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч ХАТАНХУЯГИЙН ХАШХҮҮ
  • Шилдэг зураач шагналыг Про театрын найруулагч, зураач Будын Анхбаатар
  • Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч шагналыг Шагдарсүрэнгийн Гүрбазар /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/
  • Шилдэг продюсер шагналыг Үндэсний Урлагийн их театрын дуучин Д.Ширмэнтуяа
  • Шилдэг тайзны уран бүтээл шагналыг “ХҮННҮ ГҮРЭН ОНГОД” циркийн тоглолт

Эх сурвалж: 24tsag.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *