Хутаг-Өндөр сумын нутагт ой, хээрийн түймэр гарсныг цурамд оруулжээ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 15 км-т орших Хайлантай рашаант хэмээх газарт ой, хээрийн гал түймэр гарсан гэх дуудлага гуравдугаар сарын 31-ний 15:49 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашин, сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Түймрийг нэг цагийн дараа буюу 18:14 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээлэв.