Энэ 7 хоногт Монгол Улсад

0

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/.2024 оны дөрөвдүгээр сарын 1-7-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

 4 дүгээр сарын 1-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

4 дүгээр сарын 1-нд: “Учир, Хачир, Начир” шог зургийн үзэсгэлэн Зайсан Хилл цогцолборт нээлтээ хийнэ.

4 дүгээр сарын 2-нд: 220 жилийн өмнө мэндэлсэн Их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бүтээсэн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг “The Corporate Hotel and Convention Centre”-ийн тайзнаа толилуулна.

4 дүгээр сарын 2-нд: Тогтвортой хөгжил, Тогтвортой санхүүжилтийн олон улсын чиг хандлага, Монгол Улс дахь хэрэгжилтийн талаар ТоС холбооноос сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулна.

4 дүгээр сарын 2, 3-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 3-нд: МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран бизнесийн зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулна.

4 дүгээр сарын 3-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 4-нд: Соёлын төв өргөөнд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд ба шинээр найруулсан хөгжмийн бүтээлийн тоглолттой.

4 дүгээр сарын 4, 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

4 дүгээр сарын 5-нд: Романтизмын үеийн суут хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны бүтээлүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ.

4 дүгээр сарын 6,7-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид А.Хачатурян “Спартак ” балетыг тайзнаа толилуулна.

4 дүгээр сарын 1-нээс Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимоор ажиллана.

“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркчдийн тоглолт Steppe Arena-Мөсөн ордонд үргэлжилж байна.

 Орон нутагт:

4 дүгээр сарын 1-5-нд: Дорноговь аймгийн МССТ-ийн үзэсгэлэнгийн танхимд МУСТА, МУЭ-ийн гишүүн, Олон улсын Шог зураачдын холбооны гишүүн, Монголын Шог зураачдын “Шогч бийр” холбооны гишүүн, зураач Р.Гал-Одын “Дөрвөн сарын нэгэн

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *