“ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ” СУРГАЛТАД 60 ГАРУЙ ПРОКУРОР, МӨРДӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

0

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн хүрээнд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтад Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын 60 гаруй прокурор, мөрдөгч оролцож байгаа бөгөөд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа, цахим нотлох баримт, хөрөнгө буцаах  чиглэлээр гадаадын улс орнуудын сайн туршлага, эрх зүйн орчныг нарийвчлан судлах юм.

Авлигын болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагааны чухал хэлбэр нь эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа байдаг тул прокурор, мөрдөгч нарыг чадавхжуулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *