Тагнуулаас баривчилсан 4 хүн төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хулгайлах гэж оролджээ

0

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт /2024.03.30/ Тагнуулын Ерөнхий газраас гурван Монгол иргэн, гадаадын нэг иргэнийг баривчилсан байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Монгол гурван иргэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар баривчлагджээ.

Харин баривчлагдсан гадаадын иргэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.10.1-т зааснаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан зүйл ангиар шалгагдаж байна.

“Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул прокурорын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй”-г тагнуулын байгууллагаас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *