ЗААВАР: Тээврийн хэрэгслийн татвараа хэрхэн төлөх вэ?
Иргэн та автомашины татвараа төлөхдөө дараах найман төрлөөс аль хялбарыг өөрөө сонгож, үйлчлүүлэх боломжтой.
Цахимаар төлөх бол:
- www.itax.mta.mn
- www.ebarimt.mn
- www.etax.mta.mn
- www.smartcar.mn
- Гэрэгэ киоск
- Дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад
- Арилжааны банкуудын интернэт банкаар
- Улаанбаатар хотын үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх Пос машиныг ашиглана.
Харин цахимаар төлөх боломжгүй бол ойрхон аль ч арилжааны банканд очиж автомашиныхаа дугаараа хэлээд төлж болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.