2024 онд эдийн засгийн өсөлт ямар байх вэ…

0

Засгийн газраас 2024 онд эдийн засаг 7.1 хувь өсөх төлөвтэй байгаа гэх өөдрөг төсөөлөл гаргасан. Тэгвэл энэ төсөөллийг Дэлхийн банк, ОУВС, Монголбанкнаас үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл ЗГ-ын тооцоолсон төсөөллийг тэд буурууллаа.

Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 4,8 хувь гэж тооцоолов

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5.1% байсан бол 2024 онд 4.5% болж буурах төлөвтэй байна гэж тооцоолов. Харин Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 1,3 нэгж хувиар бууруулж 4,8 хувь болгов. Гол шалтгааныг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оноос 0,7 хувиар буурч байгаа үзүүлэлт болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаа үнэт цаасны зах зээлийн уналт болон хөрөнгө оруулагчид зайлсхийж байгаа шалтгаануудыг голлон үзэж дээрх хувийн өсөлтийг тодорхойлсон байна.

ОУВС Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 6,5 хувь өснө гэж таамаглав

ОУВС өнгөрсөн онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 4.5 хувь байна төсөөлж байсан бол эсрэгээрээ Монгол улсын эдийн засгийн өсөлт 7 хувь хүртлээ хурдтай өндийсөн. Тухайн үед Дэлхийн банк 6,1 хувь өсөлттэй гарах нь гэж тооцоолж байхад ОУВС ийн дутуу үнэлж байсан бол өдгөө мөн л эсрэгээрээ бусад нь багаар төсөөлж байхад ОУВС өндөр өсөлт гарна гэж харж байна.

Монголбанк Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 3,8 хувь өснө гэж таамаглав

Монголбанкнаас 2024 оны хоёрдугаар сарын байдлаар мөнгө санхүүгийн болон төлбөрийн тэнцлийн мэдээллийг танилцуулах үеэр эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож бууруулснаа мэдэгдсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй зудын эрсдэл 2024 оны эдийн засгийн таамгаа эргэн харахад хүргэсэн байна. Цаашид ч эдийн засгийн өсөлт буурах эрсдэл байгааг уг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *