Гавж Д.Нямсамбуу Үндэсний бөхийн ёс зүйн зөвлөлд ажиллана
Монголын Үндэсний бөхийн ёс зүйн хороо байгуулагджээ. Тус зөвлөл байгуулагдсанаар үндэсний бөх сонирхогч хүн бүрд Монгол бөхийн жудаг, уламжлал, соён гэгээрлийг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцох боломж бүрдэх юм.
Түүнчлэн бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүргийг гүйцэтгэнэ.
Үндэсний бөхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд салбар салбарын төлөөлөл болсон эрхмүүд төлөөлж ажиллана. Тухайлбал:
-Дуучин, МУСТА Х.Батмэнд
-Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
-Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу
-Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
-Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин
-Спортын сэтгүүлч Н.Тамир
-Монгол улсын харцага Д.Батболд нар ажиллахаар болжээ. Мөн дүрмийн дагуу ЁЗСХ-ын зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй МҮБХ-ны Тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллана.