ОХУ ба БНХАУ Евразийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлнэ

0

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. Орос, Хятад улсууд үзэл бодол нэгтэй орнуудыг оролцуулан Евразийн аюулгүй байдлыг хангах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын Бээжинд хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Бид Евразийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар нэгдмэл байр суурьтай байна. НАТО болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь удаан хугацааны туршид Европ Атлантын аюулгүй байдлын бүтэц байсаар ирсэн, гэхдээ ашиг сонирхлын тэнцвэрт тулгуурлан утга учиртай яриа хэлэлцээ хийж чадах байгууллагуудын тооноос өөр өөрсдийгөө хасжээ” гэж С.Лавров хэлэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Евразийн аюулгүй байдлыг хангах зорилт урган гарч байна. Энэ тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны хуралд сонсгосон илгээлтдээ дурдсан. Мөн бид энэ асуудлаар бусад үзэл бодол нэгтэй улсуудыг оролцуулан яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо” гэж онцлон тэмдэглэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *