Б.Энхбаяр: ЗГХЭГ-ын дарга нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй

0

УИХ-аас байгуулсан Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж, өнгөрсөн хоёрдугаар сард “Нүүрсний сонсгол”-оос гарсан санал, дүгнэлтээ УИХ-д тайлагнаж, УИХ-аас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гарсан байдаг.

Нүүрсний сонсголын үеэр МАН-ын болоод Засгийн газрын танхимын хэд хэдэн гишүүн “Нүүрсний хулгай”-д холбогдсоныг зарлаж, заримыг нь гэрчээр дуудсан. Тэдний нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан байсан. Түр хорооны дарга Б.Энхбаяр сонголын дараа олон дайсантай болсон, ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынхаа “зуулт”-д орсон гэх яриа гараад буй.

Тэгвэл Нүүрсний сонсголоос үүдэлтэй Засгийн газрын гишүүдийн зөрчил ил гарч байгаа бололтой. Учир нь, Түр хорооны дарга асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Нүүрсний сонсголын дараа УИХ-аас гаргасан тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэрэгжүүлэхгүй гацааж байна” гэж мэдэгдлээ.

Тэрээр Х дэх өөрийн албан ёсны хаягаараа “Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар ЗГ хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” гэжээ..

“Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар ЗГ хуулийн… https://t.co/JbP9h72j95— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) April 12, 2024

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хувьд “Б.Энхбаяр сайд улс төрийн өшөө хонзон авахаар дайрч байна. “Амарбаясгаланг гүтгэсэн” гэдэг шүүхийн шийдвэр гарсан” гэж хэвлэлд ярьжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *