ЦЕГ: Хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын хэргийг прокурорт шилжүүлэв
Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл цахим орчинд тархаж, энэ нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдсон байдаг. Тэгвэл ЦЕГ-аас,
“Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны зургаадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.