Өндөрхаан, Замын-Үүд, Мандалговь чиглэлд тээвэрлэлт хийхгүй байхыг анхаарууллаа
Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлд тээвэрлэлт хийхгүй байхыг анхаарууллаа. Тус чиглэлд удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж авто зам эвдсэн зөрчил илэрчээ. Тодруулбал, Багануур авто зам АЗЗА ТӨХК-ийн хариуцан ажилладаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд том оврын машинууд даац хэтрүүлэн тээвэр хийж, тус замын 88 дахь км-т эвдрэл, гэмтэл үүсгэжээ.Даац хэтрэлтээс үүдэлтэй автозамын эвдрэл гэмтлийн улмаас тухайн хэсэгт осол аваар гарах цаашлаад иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл тулгарч байна.Иймд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг анхааруулж байна.