Б.Бат-Эрдэнэ: Нүүрсэн янданг гадагшаа гаргахыг хориглох асуудлыг УИХ-д оруулна
Гуравдугаар сарын 15-наас УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхээр нүүрсэн янданг гадагшаа гаргахыг хориглох жагсаалтад оруулах асуудлыг шийднэ” хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэв.
Сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын хилээр 39517 кг нүүрсэн яндангаас гардаг бодисыг гарсан. Тухайлбал нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хэчнээн олон автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан бэ гэдэг нь харагдана. Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна. Нүүрсэн яндангүй нэг автомашинаас дунджаар 200-20 тонны химийн хорт бодис ялгардаг судалгаа гарсан. Гэтэл нүүрсэн яндангүй, оношилгооны газраас зөрчилтэй илэрсэн 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна.