Улсын яллагч: Г.Гантулга нь “Хүн хулгайлах”, “Хүчиндэх” гэмт хэргээ нуун далдлах зорилгоор охины амь насыг хохироосон

0

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа. 

Улсын яллагч “яллагдагч Г.Гантулга нь 2023 оны аравдугаар сарын 03-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд сумын наймдугаар баг дугаар хорооллын дугаар тоотоос хичээлдээ явахаар гарч ирсэн насанд хүрээгүй хохирогчийг такси үйлчилгээнд явж байгаа мэт зохиомол байдал үзүүлэн хууран мэхэлж, тээврийн хэрэгсэлдээ суулган, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан сүрдүүлэн эрхшээлдээ оруулан авч явж, хүн хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн  дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Улмаар хохирогчийг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлд байгааг далимдуулан Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Улмаар “Хүн хулгайлах”, “Хүчиндэх” гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг хохироож алсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үлдсэн” болохыг тодотгожээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *