147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацсан хэрэг гарчээ

0

Ерөнхий боловсролын 147-р сургууль дээр ахлах ангийн хүүхэд ангидаа нулимс асгаруулагч цацсан хэрэг өнөөдөр гарчээ. Зарим хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлж, 37 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгджээ. 

Ерөнхий боловсролын 147-р сургуулийн захирал:

-Бид нар мэргэжлийн хүмүүс биш учраас ямар бодис гэдгийг нь мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудад маш хурдан хандсан. Цагдаа, онцгой байдал, боловсролын газар хэлтэс, түргэн тусламж ирсэн.

Яаралтай арга хэмжээ авч аваарын хаалгаа нээж, бүх хүүхдүүддээ гаргаж амжсан. Хоёрдугаар ээлжийн хичээлээ цахимд шилжүүлчихээд байна. 

Хордлогын шинж тэмдэг илэрсэн, дотор муухайрсан хүүхдүүдийг хамгийн түрүүнд үзэж яаралтай тусламж үзүүлсэн. Багш нь ангиасаа бүх хүүхдүүдээ гаргаж сүү өгч арга хэмжээ авсан. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийхээр ирсэн байна. Ихэнх сурагчдын нүд хорсож, хоолой загатнасан сөөсөн байдалтай байна” гэв.

ЭХЭМҮТ:

-Ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн. Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *