ЭМИЙН СОНСГОЛ: ЭМЯ-ны 110 албан тушаалтнаас 97 нь буюу 88.1 хувь нь эм хангамжийн хамаарал бүхий ААН-тэй гэж гарчээ

0

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна. Шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм.

Энэ үеэр шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм. Тухайлбал, ЭМЯ-ны 110 албан тушаалтныг эл шалгалтад хамруулахад 97 нь буюу 88.1 хувь нь эм хангамжийн хамаарал бүхий ААН-үүдтэй гэж гарчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *