Эм, Эмнэлгийн Хэрэгслийн ХЗГ-ын үйл ажиллагааны талаар сонсож байна
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудаад байгаа бөгөөд эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг хэлэлцэнэ.