Гепатит D вирусийн Булевиртид эмийг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө

0

Монгол Улс гепатит D вирусийн халдварын үед хэрэглэх эмчилгээний эмийг ОХУ болон АНУ-аас импортоор  авч хэрэглэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор D вирусийн Булевиртид эмийг импортын гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна.

Манай улсад гепатит D вирусийн халдварын тархалт, мөн түүнээс шалтгаалсан элэгний хавдрын өвчлөл, нас баралт өндөр байна. ХСҮТ-ийн бүртгэлээр гепатит D вирусийн халдвартай 66 мянган орчим иргэн бий гэдэг ч гепатит D вирусийн иргэдийн төлөөлөл байгуулсан ТББ-ын гаргасан судалгаагаар 150 орчим мянган иргэн байна гэсэн судалгаа байдаг.

Дэлхийд гепатит D вирусийг  ДЭМБ-д зөвшөөрөөгдсөн Интерферон гэж ганц тариагаар эмчилдэг, мөн зарим зөвшөөрсөн эмийн эмчилгээг хэрэглэдэг байна. Монгол Улсын хувьд өнөөдрийг хүртэл D вирусийн эмчилгээний эм, тариаг эмчилгээндээ хэрэглээгүй байна.

Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Буриадад монгол иргэдийг D вирусийн эмчилгээнд хамруулах хэлэлцээг хийсэн. Үүний үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн Булевиртид эмийг импортоор авах бэлтгэлийг хийж байгаа аж. Энэхүү эмчилгээ нь 160-175 мянган рублийн үнэтэй, өндөр өртэгтэй учраас гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *